Төв аймагт Ж.Батжаргал, Ц.Туваан, Н.Энхболд нар хамгийн өндөр санал авчээ

     УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт 22.00 цагт өндөрлөлөө. Төв аймагт нэр дэвшин өрсөлдсөн 18 улс төрчөөс МАН-аас Ж.Батжаргал, Н.Энхболд, АН-аас Ц.Туваан нар хамгийн өндөр санал авсан байна гэж СЕХ-ноос мэдээлэв. Энэ тойрог 3 мандаттай. 2016-2020 оны хооронд М.Энхболд, А.Сүхбат, Н.Энхболд нар энэ аймгаас сонгогдон, УИХ-д ажилласан юм.


Аймгийн нийтийн номын санг шинэчлэн засварлах ажлыг эхлүүллээ

          ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ 76 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САНГ ШИНЭЧЛЭН ЗАСВАРЛАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ       Сүүлийн жилүүдэд Төв аймаг гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байгаа билээ. Энэ нь аймгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, олон талаар хамтран ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлсээр байгаа юм. Үүний […]


320 хүүхдийн шинэ сургуулийн барилгын ажлыг эхлүүллээ

                 Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, 2020 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд Заамар суманд 320 хүүхдийн шинэ сургуулийн барилгын ажлыг эхлүүллээ. Шав тавих ёслолд Аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг болон сумын удирдлагууд оролцлоо. Заамар сумын Ерөнхий боловсролын сургууль нь 1925 онд байгуулагдсан ууган […]


Багийн явуулын төвийн иж бүрдлийг 6 суманд гардуулан өглөө

Төв аймаг хамгийн олон буюу 97 багтай. Засаг захиргааны анхан шатны нэгж багийн үйл ажиллагааны чадамжийг сайжруулах, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор “Явуулын төв”-ийн үйлчилгээг хүргэж байгаа билээ. Энэ хүрээнд 2017-2019 онд 12 сумыг багийн “Явуулын төв”-ийг иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангаж байсан бол өнөөдөр Төв аймгийн Аргалант, Архуст, Баяндэлгэр, Заамар, Мөнгөнморьт, Цээл зэрэг 6 […]


Үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарь

      Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ныг хүртэл өглөөний 09:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл байхаар тогтоож, сум орон нутгийн хэмжээнд захирамж гаргаж ажиллахыг аймгийн Засаг даргаас сумдын Засаг дарга нарт даалгалаа. Эх сурвалж: Төв аймгийн […]


Аймгийн нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн автомашин гардууллаа

     Төв аймаг сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах зорилгоор техник, тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэн ажиллаж байгаа билээ. Өнгөрсөн 2016-2019 онд 62 багийн эмч нарыг мотоциклоор, 22 сумын эрүүл мэндийн төвийг автомашины парк шинэчлэлд хамруулснаар нийт сумдын 88.5 хувийг түргэн тусламжийн авто машинтай болсон. Дээрх ажлын үргэлжлэл болгож аймгийн Засаг даргын […]


Бүх сумдад цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбайг бий болгох эхлэлийг тавилаа

       Зуунмод суманд Хөл бөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөг, агаарын теннис, сурын талбай, шагайн харвааны асар, хүүхдийн парк бүхий соёл амралтын хүрээлэн, Зуунмод голын амралт чөлөөт цагийн бүс, Атарчдын талбай, БНСУ-ын Ганвон мужийн дэмжлэгтэй Хүлэмжийн парк, Монголын хөл бөмбөгийн үндэсний шигшээ багийн бэлтгэлийн бааз олон улсын стандартад нийцсэн талбай Дэлгэрхаан суманд “Хүслийн өргөө” цэцэрлэгт […]


Сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлэг зэрэг байгууллагуудын хэрэгцээг 100% өөрийн аймгийн үйлдвэрлэгчдээс авч байна

      Орон нутгийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээс хангах шийдвэрийг гарган ажилласнаар нийгмийн салбарын болон бизнесийн зарим байгууллагын хэрэгцээг өөрийн аймгийн үйлдвэрлэлээс хангаж мах, төмсний хэрэгцээг 100 хувь, сүүний 93 хувь, хүнсний ногооны 81 хувийг, түүнчлэн зөөлөн эдлэл, ажлын хувцас, гутлыг аймгийн дотоодын үйлдвэрлэлээс хангаж байна Эх сурвалж: Төв аймгийн Засаг даргын Тамгын газар


Н.Энхболд: Зэвсэгт хүчинд кибер аюулгүй байдлын тусгай хүчний цэрэг нэмэгдлээ

      Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хаврын чуулганы төгсгөлд эцэслэн батлагдлаа. Монгол Улсын зэвсэгт хүчний хувьд томоохон шинэчлэл, эрх зүйн орчныг авчирсан гэж үзэж буй хуулийн талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой ярилцлаа. – Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа. Энэ хуулийн онцлог юунд оршиж байгаа талаар […]


ТАНИЛЦ: Төв аймагт эдгээр хүмүүс нэр дэвшиж байна

   Сонгуулийн тухай хуулийн дагуу 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд өчигдөр буюу тавдугаар сарын 16-ны 23:59 цагаас өмнө нэр дэвшигчдийнхээ нэрсийг Сонгуулийн ерөнхий хороонд өглөө. Хэдийгээр хэн, хаанаас нэр дэвших нь тодорхой болсон ч багц мэдээлэл хүргэх үүднээс дахин сануулъя. МАН:  Н.Энхболд, Д.Гантөгс, Ж.Батжаргал АН: Х.Тэмүүжин, Д.Эрдэнэсувд, Ц.Туваан ТА БИДНИЙ ЭВСЭЛ:  О.Буяннэмэх, Т.Мөнхсүлд, Эрдэнэчимэг […]