Бүгд найрамдах Солонгос улсын нутгийн институтын төлөөлөгчид Төв аймагт ажиллалаа

                       Удирдлагын академид айлчилж байгаа Бүгд Найрамдах Солонгос улсын Нутгийн удирдлагын институт (LOGODI) –ийн төлөөлөгчид болох тус институтын ерөнхийлөгч Бэ Жин Хван,   Гадаад харилцааны албаны дарга, БНСУ-ын Ойн судалгааны Үндэсний Хүрээлэнгийн доктор Хван Жэ Хун, Ёнгнам Их сургуулийн профессор И Хэ Ёнг тэргүүтэй хүмүүс  Төв аймагт ажиллаа.

       Төлөөлөгчдийг аймгийн ИТХ-ын Ц.Энхбат тэргүүтэй хэлтсийн дарга нар боло ЗДТГ-ын ажилчид хүлээн авч уулзлаа.
4

         Тус институтээс Төв аймагт ажиллах үеэрээ Ойн судалгааны Үндэсний хүрээлэнгийн ахлах судлаач, доктор Хван Жэ Хун “Төрийн байгууллагад гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлэх” сэдвээр, Ёнгнам Их сургуулийн Төрийн удирдлагын тэнхимийн профессор, доктор И Хэ Ёнг “Төрийн захиргааны байгууллага дахь бодлогын үнэлгээний асуудал” сэдвээр Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албадын холбогдох албан хаагчидтай уулзалт зохион байгуулав.
3

                Уг уулзалтын явцад доктор Хван Жэ Хун, доктор И Хэ Ёнг нартөрийн захиргааны байгууллагад хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлэх талаар хуримтлуулсан туршлагаасаа хуваалцаж, төрийн албан хаагчдад зөвлөгөө өгч, санал бодлоо солилцлоо.5

           Нутгийн удирдлагын хөгжлийн институт нь БНСУ-ын Дотоод хэргийн яамны харьяа төрийн захиргааны албан хаагчдын сургалт эрхлэн гүйцэтгэдэг сургалтын байгууллага юм. 2000 оноос хойш Удирдлагын академитай Монгол төрийн албан хаагчдыг сургаж хөгжүүлэх талаар тогтвортой хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ жил Хамтын ажиллагааны гэрээгээ 5 дахь удаагаа сунгаж гарын үсэг зурсан байна. Энэ хугацаанд Нутгийн удирдлагын хөгжлийн институтийн сургалтад Монгол Улсаас давхардсан тоогоор төрийн 440 албан хаагчийг хамруулжээ. Төв аймгаас 15 хүн тус сургалтад хамрагдаж байсан байна.

                                                                                                                                                 www.tov.gov.mn

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0