Төв аймгийн цусны салбар банкинд 2016 онд 331 донор 164.6 литр цус бэлэглэсэн байна

      Төв аймаг 7 хоног бүрийн Лхагва гаргийг Аймгийн Засаг даргын захирамжны дагуу Нийгмийн эрүүл мэндийн өдөр болгон заралсантай холбогдуулан лхагва гариг бүрийн өглөө 6:00 цагт бүх нийтээр “Нарны алхалт” арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаа.1

Энэ 7 хоногийн арга хэмжээнд 19 байгууллагын 392 албан хаагчид хамрагдлаа. Энэ үеээр жил бүрийн 6 сарын 14-нийг Цусны донорын дэлхийн өдөр болгосонтой холбогдуулан Зуунмод сумын Мөнх-Алдрын талбайд  “Та бусдын төлөө юу хийж чадах вэ”, “Өнөөдрөөс эхлэн тогтмол хугацаанд цусаа бэлэглэцгээе” уриан дор  тус өдөрлөгийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.3

     Төв аймаг 2016 онд 331 донороос 132.4 литр бүхэл цус цуглуулж, 164.6 литр цус цусан бүтээгдхүүн үйлдвэрлэсэн нь өмнөх оныхоос 38.6%-иар өссөн дүнтэй байна. Аймгийн хэмжээнд 742 донортой, үүнээс 30.1% нь байнгын донор, 73 хүндэт донортой. 2017 оны эхний хагас жилийн байдлаар 46 донор шинээр элсүүлж, донорын эгнээ 13.7%, байнгын донорын эгнээ 13%-иар өссөн үзүүлэлттэй байна.2

          Өдөрлөгийн үйл ажиллагааны үеэр Монголын улаан загалмайн нийгэмлэгийн “Хүндэт тэмдэг” цолоор хүн ардын эрүүл энхийн төлөө, бусдын амь насыг аврах ариун үйлст гарамгай гавъяа байгуулсан 3 хүнийг шагнан урамшууллаа. Мөн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Хүндэт жуух бичгээр 2 хүн, Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн хороооноос 3 донорыг “Ачтан донор” өргөмжлөлөөр шагналаа.

                                                                                                                         www.tov.gov.mn

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0