Цэвэр сайхан орчин сарын аян зарлагдлаа

      Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын санаачлагаар, шинэчлэгдэн батлагдсан хог хаягдлын тухай хууль сурталчлах зорилгоор улсын хэмжээнд “Цэвэр сайхан орчин” сарын аян 2017 оны 06 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сарын хугацаатай зарласан.

        Аймгийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 9 –ний өдрийн А/324 дугаар захирамжаар “Цэвэр сайхан орчин” сарын аяныг аймгийн хэмжээнд зарлан, зохион байгуулах ажлын төлөвлөгөөг батлан, шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо. “Цэвэр сайхан орчин” сарын аяныг аймгийн хэмжээнд зохион байгуулахдаа цэвэр орчинг бүрдүүлэх, хог хаягдлыг бууруулахад чиглэгдсэн шинэлэг санаачлага гаргасан, шинэчлэгдсэн батлагдсан хог хаягдлын тухай хууль сурталчлах ажлыг зохион байгуулсан байдал, эссэ бичлэг, гар зургийн уралдаан, хаягдлаар хийсэн бүтээлч байдлыг дүгнэн урамшуулах юм байна.

     Сарын аяныг улсын баяр наадмын өмнө дүгнэн, шилдэг цэвэрч аймаг, дүүргийг шалгаруулан мөнгөн урамшуулал олгох бөгөөд улсын баяр наадмыг цэвэр цэмцгэр орчинг бүрдүүлэн угтахаар ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0