НЭГ: ЗОРИЛГО
Төв аймгийн Зуунмод хотын шууд харилцаат муж БНСУ-ын Инчон хотын Нам дүүргийн хамтын харилцааны хүрээнд хоёр хотын хоорондын хүүхэд залуусын дунд “Тогтвортой үргэлжлэн хөгжих дэлхийн төлөө UCC” бүтээлийн уралдааныг зарлаж байна.
ХОЁР: ХАМРАХ ХҮРЭЭ
Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид
ГУРАВ: УРАЛДААНЫ ТӨРӨЛ
Төрөл: Тогтвортой үргэлжлэн хөгжих зорилтод тусгагдсан дараахь 17-н сэдвээс нэгийг сонгон практик мэдээллээр видео бичлэг хүссэнээр хийх. Үүнд:
- Ядуурлыг бууруулах
- Өлсгөлөнг зогсоох
- Эрүүл мэнд, Well-being
- Чанартай боловсрол
- Хүйсийн тэгш байдлыг хангах
- Цэвэр ус ба эрүүл ахуй
- Бүгдийн төлөөх цэвэр энерги
- Зохистой хөдөлмөр эрхлэлт ба эдийн засгийн өсөлт
- Аж үйлдвэрийн, инновацийн, олон нийтэд тулгуурласан дэд бүтэц
- Тэгш бус байдлыг багасгах
- Тогтвортой хот болон орон нутгийн иргэд
- Тогтвортой үйлдвэрлэл ба хэрэглээ
- Уур амьсгалын өөрчлөлт ба хариу арга хэмжээ
- Далай тэнгисийн эко систем хамгаалах
- Хуурай газрын эко систем хамгаалах
- Хууль эрх зүй, амар амгалангийн төлөө үр дүнтэй тогтолцоо
- Олон улсын хамтын ажиллагаа
ДӨРӨВ: БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Тогтвортой үргэлжлэн хөгжих зорилтод тусгагдсан 17-н сэдвээс нэгийг сонгон практик мэдээллээр видео бичлэг хийсэн байх
- Бүтээлийн үргэлжлэх хугацаа 3 минутанд багтаасан байх
- Дуу дүрс бичлэгийн шаардлага хангасан байх
- CD болон DVD бичиж ирүүлэх
ТАВ: БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА
2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1800 цагаас өмнө Зуунмод сумын ЗДТГ-ын Нийгмийн бодлогын мэргэжилтэнд ирүүлсэн байх.
ЗУРГАА. ТЭМЦЭЭНИЙГ ДҮГНЭХ ЖУРАМ
Бүтээлийн чанар, хугацаа, статистик, нэмэлт мэдээлэл зэргийг ашигласан байдлыг харгалзан мэргэжлийн бүрэлдэхүүн “Уралдааны дүрэм”-ийн дагуу дүгнэж байр эзлүүлнэ.
ДОЛОО: ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ
“ТЭРГҮҮН” байранд шалгарсан бүтээлийг Зуунмод сумын шууд харилцаат мужуудын хамтын айлчлалын үеэр 2017 оны 07 дугаар сард видео бичлэгийг олон нийтэд сурталчилан, оролцогчийн шагналыг БНСУ-ын Инчон хотын Нам дүүрэгт олгоно.
УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС:
УТАС: 98897227