Аргалант сум “санаж явбал бүтнэ” сарын аян өрнүүлж байна

Аргалант сум хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд “Санаж явбал бүтнэ” сарын аяныг зохион байгуулж байна. Тус аяныхаа хүрээнд сумын Амьжиргааг Дэмжих Зөвлөл нээлтээ хийж хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэйгээ уулзаж санал бодлыг нь сонсож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сумын салбар хороог 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна.

     Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс сумынхаа 40 жилийн ойд гар бие оролцож тохижилтын ажилд нэг өдөр ажиллах өөдрөг сайхан бүтээлч санаачлага гаргасан байна.

  Сарын аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд сумын Амьжиргааг Дэмжих зөвлөлөөс санаачлан ХХҮГазрын харьяа ахмадын амралтанд 2 иргэнийг үнэ төлбөргүй 10 хоног амраах эрхийн бичиг олгох сугалааг зохион байгуулж, иргэн Л.Батжаргал, Д.Ганбаатар нар азтан болж амралтанд амрах батламжийн эзэд болжээ.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0