Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа аймгийн нутгаар түр зуурын бороо орж, сэрүүсэх төлөвтэй байна.
2017 оны 06-р сарын 04-ний өдрийн 20 цагаас 05-ны өдрийн 20 цаг хүртэл
Төв аймгийн нутгаар: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 5-10 градус, өдөртөө 15-20 градус бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
Зуунмод хот орчмоор: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.
2017 оны 06-р сарын 06-наас 10-ныг хүртэлх
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ:
06-нд зүүн, 08-нд нутгийн баруун, 09-нд ихэнх нутгаар, 10-нд баруун өмнөд хэсгээр түр зуурын бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хугацааны эхэн эцсээр сэрүүсэх боловч дунд үеэр дулаарч, нутгийн зүүн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.