“Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийг танилцуулах төвийн бүсийн форум Архангай аймагт зохион байгуулагдлаа

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг танилцуулах, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд салбар дундын хамтын ажиллагаа, оролцоог хангах зорилготой Бүсийн форумыг Жендэрийн үндэсний хорооноос санаачлан Архангай аймагт зохион байгууллаа.

    Арга хэмжээний үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны дарга Т.Энхбаяр нар “Төрөөс жендэрийн асуудлаар авч хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр”, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр” сэдвээр илтгэл тавьж, Хууль болон хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад шаардлагатай төсвийг орон нутгийн төсөвт суулгах асуудлаар Төвийн бүсийн аймгуудын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтнүүдтэй санал солилцоо.

   Тус форумд Архангай, Баянхонгор, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн жендэрийн салбар хорооны гишүүд, асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцож, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг нэвтрүүлэх талаар 2017 онд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, анхаарах асуудлууд сэдвээр тус тус танилцуулга хийж хэлэлцүүлсэн юм.

      Манай аймгийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар хороог төлөөлж Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Д.Бадамцэцэг, Нийгмийн бодлогын хэлтсийн Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, хүн ам зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Тэмүүжин нар оролцож Төв аймагт “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг нэвтрүүлэх талаар 2017 онд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, анхаарах асуудал” сэдвээр илтгэл танилцууллаа.

      Мөн форумд оролцогчид цаашид Жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр дараах ажлуудыг хийх шаардлагатай байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Үүнд:
1.Жендэрийн асуудлаар олон нийтэд зөв ойлголт өгөх, сургалт сурталчилгааны ажлууд зохиох
2.Аймаг, Нийслэлийн Жендэрийн салбар хороог чадваржуулах
3.Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг нэвтрүүлэх
4.Жендэрийн мэдрэмжтэй статистикийг нэвтрүүлэх
5.Салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0