Хүүхдийн тасагт 152 сая төгрөгийн тоног төхөөрөмж гардуулан өгөв

Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт Номт Ротариа клуб, Улаан загалмайн нийгэмлэгээс хүчил төгрөгийн аппарат, тарилгын автомат шахуурга, эхо аппарат, зүрхний хэм хэмжигч, өвчтөний хяналтын дэлгэц, инкубатор, нярайн халаалтын ширээ зэрэг 152 сая төгрөгийн үнэ бүхий 10 гаруй төрлийн багаж тоног төхөөрөмж гардуулан өгөв.

Хүүхдийн эрүүл мэнд хамгийн чухал. Тэр дундаа төрсөн нутгийнхаа  хүүхдийн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийг өгч байгаад баяртай байна гэж “Номт Ротариа” клубын ерөнхийлөгч Х.Ганболд хэлсэн юм.

Монгол Улсын Улаан загалмай нийгэмлэгийн ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Энхболд хэлэхдээ, “Аливаа тоног төхөөрөмж анагаах ухааныг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой хэдий ч битгий хэрэглэгдээсэй гэж хүсдэг юм. Учир нь багаж хэрэглэгдэхгүй байна гэдэг хүүхдүүд эрүүл байна гэсэн үг. Гэхдээ сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй байвал эрүүл мэндийн салбарын гүйцэтгэх үүрэг илүү чанаржих болно.” гэлээ.

Хүүхдийн тасгийн хамт олны зүгээс, “Бяцхан үрсийн эрүүл энхийн төлөө ажиллахад баруун гар шиг хэрэгтэй хамгийн чухал багажуудыг өгч байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн юм.
Т.Есүхэйтөмөр

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0