Мэдээний архив

Төв аймагт Ж.Батжаргал, Ц.Туваан, Н.Энхболд нар хамгийн өндөр санал авчээ

     УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт 22.00 цагт өндөрлөлөө. Төв аймагт нэр дэвшин өрсөлдсөн 18 улс төрчөөс МАН-аас Ж.Батжаргал, Н.Энхболд, АН-аас Ц.Туваан нар хамгийн өндөр санал авсан байна гэж СЕХ-ноос мэдээлэв. Энэ тойрог 3 мандаттай. 2016-2020 оны хооронд М.Энхболд, А.Сүхбат, Н.Энхболд нар энэ аймгаас сонгогдон, УИХ-д ажилласан юм.


"COVID-19" цар тахлаас болж ЭЕШ-ын босго оноог буурууллаа

   Хөл хорионоос болж сурагчдын дунд үүссэн нөхцөл байдалд тохируулаад энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтыг өмнөх жилүүдээс өөрөөр зохион байгуулна. Мөн шалгалтын асуултуудыг харьцангуй хөнгөн байхаар боловсруулж байна. Их, дээд сургуулиуд элсэлтийн босго оноогоо ч бага зэрэг сулруулжээ


Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдав

        Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хорооноос орон даяар Баяр наадмыг хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр, халдварт цар тахлаас сэргийлэх дэглэмийг чанд  баримтлан  2020 оны 07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд нийслэл, аймаг, сум, дүүрэгт зохион байгуулахаар, уул овооны тахилга, ой тэмдэглэх зэрэг нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байхаар тус тус шийдвэрлэж бүх […]


Аймгийн нийтийн номын санг шинэчлэн засварлах ажлыг эхлүүллээ

          ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ 76 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САНГ ШИНЭЧЛЭН ЗАСВАРЛАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ       Сүүлийн жилүүдэд Төв аймаг гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байгаа билээ. Энэ нь аймгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, олон талаар хамтран ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлсээр байгаа юм. Үүний […]


“THE VOICE OF MONGOLIA” шоуны тайзан дээр ээжүүдийг төлөөлөн өрсөлдөх Б.Оюуг дэмжээрэй

      Маргааш бол үндэсний шилдэг шинэ дуу хоолой шалгаруулах “The Voice of Mongolia” шоуны 2-р улирлын ЯЛАГЧ тодрох жинхэнэ сэтгэл догдлуулсан сүүлийн шат. Олон олон авьяаслаг оролцогчдоос шалгаран үлдсэн шилдгийн шилдэг 4 оролцогчид авьяас чадлаа сорьж, ялагч тодорно. Шилдэг дөрөвт үлдсэн оролцогчдын дунд цорын ганц эмэгтэй дуучин байгаа нь  Д.Отгонбаяр шүүгчийн “Monsters” багийн няцашгүй […]


Баянлиг суманд цагаан будаа тариалж байна

      Баянлиг суманд цагаан будаа тариалж эхэлжээ. Хүлэмжид үрслүүлсэн цагаан будаагаа маргааш талбайдаа суулгах гэж байна. Сумын энэ газрын хөрс шаварлаг учраас ус газрын хөрсөнд шингэх нь удаан үржил шимтэй будаа тариалах боломжтой ажээ. Ирэх 9 сард анхны ургацаа хураана. Хонгор нутгийн унаган хөрсөнд ямар ч химийн бордоогүй ургасан цагаан будаагаа кг 10 […]


320 хүүхдийн шинэ сургуулийн барилгын ажлыг эхлүүллээ

                 Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, 2020 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд Заамар суманд 320 хүүхдийн шинэ сургуулийн барилгын ажлыг эхлүүллээ. Шав тавих ёслолд Аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг болон сумын удирдлагууд оролцлоо. Заамар сумын Ерөнхий боловсролын сургууль нь 1925 онд байгуулагдсан ууган […]


Багийн явуулын төвийн иж бүрдлийг 6 суманд гардуулан өглөө

Төв аймаг хамгийн олон буюу 97 багтай. Засаг захиргааны анхан шатны нэгж багийн үйл ажиллагааны чадамжийг сайжруулах, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор “Явуулын төв”-ийн үйлчилгээг хүргэж байгаа билээ. Энэ хүрээнд 2017-2019 онд 12 сумыг багийн “Явуулын төв”-ийг иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангаж байсан бол өнөөдөр Төв аймгийн Аргалант, Архуст, Баяндэлгэр, Заамар, Мөнгөнморьт, Цээл зэрэг 6 […]


Үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарь

      Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ныг хүртэл өглөөний 09:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл байхаар тогтоож, сум орон нутгийн хэмжээнд захирамж гаргаж ажиллахыг аймгийн Засаг даргаас сумдын Засаг дарга нарт даалгалаа. Эх сурвалж: Төв аймгийн […]


Аймгийн нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн автомашин гардууллаа

     Төв аймаг сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах зорилгоор техник, тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэн ажиллаж байгаа билээ. Өнгөрсөн 2016-2019 онд 62 багийн эмч нарыг мотоциклоор, 22 сумын эрүүл мэндийн төвийг автомашины парк шинэчлэлд хамруулснаар нийт сумдын 88.5 хувийг түргэн тусламжийн авто машинтай болсон. Дээрх ажлын үргэлжлэл болгож аймгийн Засаг даргын […]